Тоохокү Их Сургуулийн Тоохокү их Сургуулийн Боловсрол судлалын  сургууль Бакалаврын болон бакалаврын дараах сургалт
Монгол хэлээр / Япон хэлээр


Товч танилцуулга Бакалаврын дараах сургалт Элсэлт Үйл ажиллагааны хуанли Холбоо барих
     Тоохокү Их Сургуулийн

Боловсрол судлалын сургууль
Бакалаврын болон бакалаврын дараах сургалт

 
  
Товч танилцуулга
  Тоохокү их сургуулийн боловсрол судлалын сургууль(бакалаврын сургалтын сургууль, цаашид дээд сургууль гэх) нь боловсрол судлалын эрдэм шинжилгээ-судалгаа явуулах, багшлах боловсон хүчин бэлтгэх зорилгоор, дэлхийн II дайны дараа 1949 оны 5 сард байгуулагдсан. 1953 оны 5 сард магистр, докторын сургалттай боловсрол судлал ба боловсролын сэтгэл судлал гэсэн 2 мэргэжлээр төгсгөх бакалаврын дараах сургалтын сургууль нэмж байгуулагдсан байна.

 1965 оны 4 сард, Боловсрол судлалын дээд сургуулиас багшлах боловсон хүчин бэлтгэх сургалт нь шинээр Мияги Боловсролын их сургууль болон бие дааж гарсны дараа хэд хэдэн мэргэжлийн салбарыг шинээр нээж, философи, нийгмийн ухаан, удирдлагын ухаан, сэтгэл судлал, анагаах ухаанд суурилсан боловсролын шинжлэх ухааны суурь судалгаа-эрдэм шинжилгээний ажил болон сургалт явуулах байгууллага болгон тус дээд сургууль, бакалаврын дараах сургалтын сургуулийг өргөжүүлэн хөгжүүлж ирлээ. 1998 оноос хойш, шинжлэх ухааны салбарууд нарийсан хөгжиж, салбар хоорондын харилцан хамааралд анхаарал хандуулах болсон зэрэг нийгмийн шаардлагад нийцүүлэн, тэнхимүүдийг томсгох, магистр, докторын сургалтыг чухалчилж үзэх зэрэг өөрчлөлтүүд явагдсан.

 2010 оны байдлаар, Боловсрол судлалын бакалаврын сургалт нь боловсролын шинжлэх ухааны 1 салбартай ба энэхүү салбар нь боловсрол судлалын курс, боловсролын сэтгэл судлалын курс гэсэн 2 курсээс бүрдэж байна. Боловсрол судлалын бакалаврын дараах сургалтын хувьд боловсролын ерөнхий шинжлэх ухаан, боловсролын төлөвлөлт, үнэлгээ гэсэн 2 үндсэн мэргэжлээр сургалт явуулдаг. Боловсролын шинжлэх ухааны мэргэжил нь Хүний төлөвшил зүй (Боловсролын философи, түүх, антропологи), Боловсролын бодлого , боловсролын шинжлэх ухаан, Насанд хүрэгсдийн боловсрол, тасралтгүй боловсрол, Сургах зүй, суралцахуйн шинжлэх ухаан, Хүний өсөлт хөгжил, Эмчилгээний сэтгэл зүй гэсэн 6 курс, Боловсролын төлөвлөлт, үнэлгээний мэргэжил нь Боловсролын төлөвлөлт, үнэлгээ гэсэн 1 курсээс бүрддэг.

Copyright (C) 2010 Graduate School of Education/Faculty of Education, TOHOKU UNIVERSITY. All riths reserved.
e-mail